Privacy policy
Нууцлалын бодлого
Nandinaya («бид») нь таны түүхээр хувийн дуу бүтээдэг үйлчилгээ юм. Энэ бодлого бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана. Асуулт байвал nandinaya.mn@gmail.com хаягаар холбогдоно уу.
Бидний цуглуулдаг мэдээлэл
- Дууны асуулгын хариулт: дуу хэнд зориулагдсан, тэр хүний нэр, үйл явдал, хөгжмийн сонголт, таны бичсэн дурсамж, хэлэх үг.
- Холбоо барих мэдээлэл: имэйл хаяг, хүсвэл утасны дугаар.
- Төлбөрийн мэдээлэл: QPay-ээр төлбөр хийгдсэн эсэх, дүн, захиалгын дугаар. Бид таны карт, банкны нууц мэдээллийг харж, хадгалдаггүй.
- Техникийн мэдээлэл: хамгаалалт болон хэт олон хүсэлтээс сэргийлэхийн тулд IP хаягийн хураангуй утга. Таны хариулт, түүх, имэйлийг системийн бүртгэлд (лог) бичдэггүй.
Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Таны хариултаар дууны үг бичиж, хөгжим бүтээх.
- Захиалга бүртгэх, төлбөр баталгаажуулах, бүтэн дууг хүргэх.
- Дуу бэлэн болсон тухай мэдэгдэл, «Миний дуу» хэсэгт нэвтрэх нэг удаагийн кодыг таны имэйл рүү илгээх.
- Таны тусгай зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны мэдээ илгээхгүй.
Үйлчилгээ үзүүлэгчид
Үйлчилгээгээ ажиллуулахын тулд дараах үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг. Тэдгээрийн сервер Монголоос гадна байрладаг.
- OpenAI: таны хариултаар дууны үг бичнэ. Имэйл, утас дамжуулдаггүй.
- Ace Data Cloud (Suno загвар): дууны үг, хэв маягаар хөгжим бүтээнэ.
- Vercel ба Neon: серверийн үйлчилгээ, мэдээллийн сан.
- Shopify: захиалгын бүртгэл.
- QPay: төлбөр хүлээн авах.
- Google (Gmail): имэйлээр мэдэгдэл, код илгээх.
- Cloudflare: ботоос хамгаалах шалгалт.
Бид таны мэдээллийг худалдахгүй, сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй.
Хадгалах хугацаа
Таны захиалга, дууны үг, асуулгын хариулт, холбоо барих мэдээллийг захиалгаас хойш 12 сар хадгална. Дууны аудио файлыг татах хугацаа дуусмагц, эсвэл татсанаас хойш 24 цагийн дараа устгана. Төлбөр төлөөгүй дууны файлыг 48 цагийн дараа устгана. 12 сарын дараа устгана. Үүнээс өмнө устгуулахыг хүсвэл nandinaya.mn@gmail.com хаягаар хүсэлт илгээнэ үү.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтээ nandinaya.mn@gmail.com хаягаар илгээж болно. Бид 3 ажлын өдрийн дотор хариулна.